Та "H" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.
Дээрх ангиллын визийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд олгоно.
1. Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;
2. Үндсэн H1 иргэний паспортын хуулбар;
3. Тухайн хамаарал бүхий этгээд /гадаадын иргэн/-ийн паспортын хуулбар;
4. Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт бүрдүүлнэ.
5. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
6. Визийн хураамжийн төлбөр: 2500₮ /Төрийн сан 100061400941/