Эхлэл     Түүхэн товчоо

Түүхэн товчоо

 

  • 1922 он Дотоодыг хамгаалах газар;
  • 1926 он Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, аль ч улсын харьяалалгүй иргэдийн бүртгэл, хяналтыг төвлөрүүлэн хариуцсан байгууллага байгуулах зорилгоор Засгийн газрын шийдвэр гарч Улаанбаатар хотын Захиргаанд Гадаадын иргэдийн бүртгэлийн хэлтэс;  
  • 1930 он Гадаадын иргэдийн бүртгэл, хяналт хариуцсан офицер, хэрэг хөтлөгч байцаагч;
  • 1934 он "ПИО" паспортын хэлтэс;
  • 1940 он Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газрын Паспортын хэлтэст Гадаадын иргэдийн асуудал хариуцсан ахлах байцаагч, жинхэнэ байцаагч;   
  • 1983 он Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газрын Паспортын хэлтэст Гадаадын иргэдийн виз, бүртгэлийн тасаг; 
  • 1990 он  Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газрын харьяа Иргэний бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тасаг; 
  • 1994 он Иргэний бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн Гадаадын иргэний бүртгэл, хяналтын тасаг;
  • 1994 он Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Хууль зүйн яамны дэргэд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх зөвлөл;
  • 1999 он Иргэний бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн Гадаадын иргэдийн бүртгэл хяналт хариуцсан тасаг;
  • 2001 он Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба;
  • 2008 он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар;
  • 2014 он Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар;
  • 2016 он Гадаадын иргэн, харьяатын газар.