Эхлэл     Бүрдүүлэх баримт бичиг

Бүрдүүлэх баримт бичиг

1. Хүүхэд үрчлэн авах тухай /гэр бүлтэй бол хамтран гаргасан/ өргөдөл, түүний албан ёсны орчуулга;
2. Өөрийн болон гэр бүлийн 2 үеийн намтар, гэр бүлийн судалгаа, гэрэл зураг;
3. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар;
4. Байнга оршин суугаа газрын тодорхойлолт;
5. Өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт;
6. Хүүхэд үрчлэн авахад харшлах нөхцөл байхгүй тухай цагдаа, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагын тодорхойлолт;
7. Өргөдөл гаргагчийн талаархи хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт;
8. Гадаадын харьяат хүүхэд үрчлүүлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл