Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлээ. Тайлант хугацаа (2021.12.11-2022.01.31) –д байгууллагын төвд 48, боомт, орон нутаг дахь нэгжид 62 өргөдөл, нийт 110 өргөдөл ирснээс 98 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, 12 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Шийдвэрлэлтийн шатанд байгаа 12 өргөдлөөс 2 өргөдлийн шийдвэрлэх хугацааг сунгаж, 10 өргөдөл хуулийн хугацаанд шалгагдаж байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдлоо sanalhuselt@immigration.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой. Санал хүсэлт, гомдол гаргахдаа өөрийн овог, нэр, холбоо барих утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ үү.
Таны санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх болно.