Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Нэгдүгээр сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлээ. Тайлант хугацаа (2021.12.11-2022.01.31) –д байгууллагын төвд 48, боомт, орон нутаг дахь нэгжид 62 өргөдөл, нийт 110 өргөдөл ирснээс 98 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, 12 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Шийдвэрлэлтийн шатанд байгаа 12 өргөдлөөс 2 өргөдлийн шийдвэрлэх хугацааг сунгаж, 10 өргөдөл хуулийн хугацаанд шалгагдаж байна. Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт,  гомдлоо sanalhuselt@immigration.gov.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой. Санал хүсэлт, гомдол гаргахдаа өөрийн овог, нэр, холбоо барих утасны дугаар зэргийг тодорхой бичиж ирүүлнэ үү.
Таны санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хариу өгөх болно.