Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

46 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэж байна.

Хоёрдугаар сард байгууллагын төвд 22, боомт, орон нутаг дахь нэгжид 33, нийт 55 өргөдөл ирсэн. Үүнээс 46 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, 9 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Иргэн, албан хаагчаас ирсэн өргөдлийн шийдвэрлэлт 84 хувьтай байна.