Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

113 өргөдөл, 6 гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч 7 дугаар сард байгууллагад нийт 120 өргөдөл, 6 гомдол ирүүлснээс 113 өргөдөл, 6 гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ. Шийдвэрлэлтийн шатанд 7 өргөдөл хянагдаж байна.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 2 гомдол ирсэн бөгөөд тухайн гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгөв. Тухайлбал, 2022 оны 7 дугаар 01-ний өдөр иргэн Б.Хатанмагсар визийн зөвшөөрөлд тайлбар хүссэн гомдол, 7 дугаар 25-ний өдөр иргэн Ц.Анхбаяр ажиллаж байсан тодорхойлолт гаргуулах тухай гомдол гаргасныг тус тус шалгаж, холбогдох хариуг албан бичгээр хүргүүллээ.