Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

59 өргөдөл, 1 гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард байгууллагад нийт 74 өргөдөл, 1 гомдол ирснээс 59 өргөдөл, 1 гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, шийдвэрлэлт 80 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 15 өргөдөл хянагдаж байна.

Мөн Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад шилжүүлсэн саналын шинжтэй 1 өргөдөл, 1 гомдол, 1 талархлыг хүлээн авч, өргөдөл, гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэсэн.