Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
“Төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтад оролцохыг урьж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар санал солилцох нь” сэдэвт уулзалтыг 2023 оны 03 дугаар 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтын зорилго нь хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин, гадаадаас ажиллах хүч, хөрөнгө оруулагчдын виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, цахим визийн https://evisa.mn/ системийн танилцуулга хийж хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцон, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг тодорхойлоход оршино.
Уулзалт зохион байгуулах огноо: 2023 оны 3 сарын 30-ний өдрийн 09:00-12:30 цагт
Байршил: МҮХАҮТ-ын Их танхимд болно.
Бүртгүүлэх хаяг:
МҮХАҮТ, Бодлого стратегийн газар
Утас: 99104825