Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Наймдугаар сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт 95,9 хувьтай байна

        Тайлант хугацаа /2023.08.01- 08.31/-нд байгууллагын төвд 79 (иргэнээс 59 өргөдөл, 2 гомдол, албан хаагчдаас 18 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 28 (иргэнээс 20 өргөдөл, албан хаагчдаас 8 өргөдөл), нийт 107 өргөдлийг хүлээн авч, 77өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн өмнөх сард хүлээн авсан 36 өргөдлийг шийдвэрлэж, энэ сард нийт 113 өргөдлийг (өргөдөл 108, гомдол 5) шийдвэрлэлээ.  Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95,9 хувьтай, 31 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

          Наймдугаар сард Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт 5 өргөдөл (өргөдөл3, гомдол 2) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ.