Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

НЭГДҮГЭЭР САРД 113 ӨРГӨДЛИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Тайлант хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал байгууллагын төвд 124, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 30, нийт 154 өргөдлийг хүлээн авч, 113 өргөдлийг шийдвэрлэсэн. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 73.3 хувьтай, 41 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 12 өргөдөл (өргөдөл 7, гомдол 5) шилжүүлснийг хүлээн авч, шийдвэрлэлээ.