Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ГИХГ: Есдүгээр сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт 94.3 хувьтай байна

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Өнгөрөгч есдүгээр сард иргэн, аж ахуй нэгж, албан хаагчаас байгууллагын төвд 84, боомт, орон нутаг дахь нэгжүүдэд 8, нийт 92 өргөдлийг хүлээн авч, 87 өргөдлийг бүрэн шийдвэрлэв. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 94.3 хувийн үзүүлэлттэй, 47 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.

Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 1 талархал, 1 өргөдөл, 4 гомдол шилжүүлснийг хүлээн авч,  хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэлээ.