Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хамтарсан уулзалт зохион байгууллаа

Гадаадын иргэн, харьяатын газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтарсан уулзалтыг өнөөдөр (2026.01.20) зохион байгууллаа.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Зандан, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Батбаяр нар оролцов.

Уулзалтаар хөрөнгө оруулагч гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл танилцуулж, байгууллага хоорондын тулгамдаж буй асуудлыг хөндөн, хөрөнгө оруулалтыг үнэлэх, тодорхойлоход мэдээллийн солилцоог сайжруулах талаар санал солилцлоо.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 2136 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдах 5543 гадаадын иргэн хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй байгаа нь Монгол Улсад оршин сууж буй нийт гадаадын иргэдийн 16 орчим хувийг эзэлж байна.

Цаашид Монгол Улсад бодит хөрөнгө оруулалт хийж, ажлын байр бий болгож буй гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаадын иргэнд үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатайг уулзалтаар онцоллоо.