Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр 2025 онд ажил үйлсээрээ манлайлсан албан байгууллагуудыг шалгаруулж, Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрыг “Аймгийн тэргүүний хамт олон”-оор тодрууллаа.
Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжиж буй Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Тогтвортой бодлого – Тасралтгүй хөгжил” (2024–2028) үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төрийн бодлого, шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, манлайллыг үнэлэн ийнхүү шагнасан байна.
“Дорноговь аймгийн тэргүүний хамт олон”-оор шалгарсан Дорноговь аймаг дахь газрын хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.