Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамрууллаа

Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж шинээр томилогдсон болон төрийн бусад байгууллагаас шилжүүлэн ажиллуулж буй 11 албан хаагчийг 03 дугаар сарын 04–06-ны өдрүүдэд чиглүүлэх сургалтад хамрууллаа.

Чиглүүлэх сургалтаар хууль, эрх зүй, байгууллагын удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүй, харилцаа зэрэг үндсэн чиглэлүүдээр цогц мэдээлэл, зааварчилгаа өглөө.

Сургалтын төгсгөлд Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү чиглүүлэх сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад батламж гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэв.

Тус сургалтыг “Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлог, чиг үүрэг, холбогдох хууль тогтоомжийг таниулах, байгууллагын соёл, дэг журамд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх, практикт чиглүүлдгээрээ онцлог юм.