Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Энэ оны хоёрдугаар сард байгууллагад нийт 54 өргөдөл хүлээн авч, 63 өргөдлийг шийдвэрлэлээ. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 92 хувьтай, 18 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад 1 хүсэлт, 2 гомдол шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэв.
Хувь хүнээр өргөдөл, гомдол гаргах:
- urgudul@immigration.gov.mn, urgudulgomdol@gmail.com
- 976-7013-3480
Албан байгууллагаар өргөдөл, гомдол гаргах:
- letter@immigration.gov.mn
- 976-7013-3458 утсаар холбогдох боломжтой.
Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай бол удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгана. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээсүзэх боломжтой.