Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Мод тарих арга, технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа

Байгаль орчноо хамгаалах, эко соёлыг төлөвшүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд хамт олны идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-д төвтэй “Ногоон Ази” төрийн бус байгууллагатай хамтран “Мод тарих арга, технологи” сэдэвт сургалтыг өнөөдөр (2026.03.13) зохион байгууллаа.

Сургалтаар мод тарихын ач холбогдлыг таниулж, мод тарих, арчлах, ургуулахад анхаарах анхан шатны мэдээлэл зөвлөмжийг өгсөн юм.

Мод тарих нь элсний нүүдлийг тогтоон барих, доройтсон хөрс, экосистемийг нөхөн сэргээх, ойжуулалтыг нэмэгдүүлэхээс гадна нэг мод жилд дунджаар 20–22 кг нүүрсхүчлийн хий шингээж, агаарын чанарыг сайжруулдаг тул цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй аргуудын нэг гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

“Ногоон Ази” төрийн бус байгууллага нь 957 га талбайд нэг сая гаруй мод тарьж, арчилж хамгаалаад байна.