Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Нээлттэй мэдээллийн ил тод байдал 99.09 хувиар үнэлэгдлээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2026 оны нэгдүгээр улиралд Шилэн мэдээллийн сан буюу shilen.gov.mn сайтын нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ 99.09 хувиар үнэлэгдлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч байгууллагууд нь 60 гаруй төрлийн мэдээллийг байнга нээлттэй байлгахаар хуульчилсан. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар өөрийн эрхлэх чиг үүргийн дагуу үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаарх 30 гаруй төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байршуулав.

 Шилэн индексийн тайланг 2026 оны нэгдүгээр  улирлын байдлаар нийт 4700 гаруй төрийн болон төрийн өмчит байгууллагууд гаргаж, мэдээллээ ил тод байршуулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын нээлттэй мэдээллийг https://immigration.gov.mn/ цахим хуудасны “Нээлттэй мэдээлэл” цэсээс үзэх боломжтой.

2026-03-30