Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Жендэрийн үндэсний хороо, байгууллагын дэргэдэх Жендэрийн эрхийг хангах орон тооны бус зөвлөл хамтран Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр цахим сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал "Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого" сэдвээр, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав "Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнийг тодорхойлох судалгааны гол үр дүн" сэдвээр нар тус тус илтгэл тавьж, байгууллагын нийт албан хаагчдад мэдээлэл өгсөн юм.
Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн 100 орчим албан хаагч хамрагдав.