Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Баримт бичгийн хуурмаглал”, “Хүн худалдаалах гэмт хэрэг” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтыг АНУ-ын Элчин сайдын яамны мөрдөх ажил хариуцсан атташе Клиффорд Китто удирдан явуулж, баримт бичгийн жинхэнэ эсэхийг тогтоох техникийн мэдлэг, хүн худалдаалах гэмт хэргийн бүтэц, хохирогчийг хамгаалах арга зүй, мөн хуурамч этгээдийг таних сэтгэл зүй, ажиглалтын арга тактикийн талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн юм.
Сургалтад 20 албан хаагч хамрагдав.
2026.04.14