Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Энхсүх томилогдлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баттөмөрийн Энхсүх томилогдож, тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.

Б.Энхсүх нь эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, 2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн дарга, 2016-2020 онд Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, 2020-2021 онд Оюуны өмчийн газрын дарга, 2021-2026 онд ИБУИНХУ-д Элчин сайдаар тус тус ажиллаж байсан туршлагатай.