Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ын дагуу виз, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлтийн чиглэлээр 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж, олон нийтэд ил тод мэдээлж байна.
Энэ хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын нээлттэй өгөгдлийн мэдээллийг шинэчлэн байршууллаа. Үүнд, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо, виз болон зөвшөөрөл олголтын мэдээлэл, хяналт шалгалт, зөрчил шийдвэрлэлт, албадан гаргалттай холбоотой статистик мэдээлэл багтаж байна.
Эдгээр өгөгдлийг “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу боловсруулж, байгууллагын immigration.gov.mn цахим хуудас болон Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал opendata.gov.mn сайтад сар бүрийн 10-ны өдрийн дотор тогтмол шинэчлэн байршуулдаг. Нээлттэй өгөгдөлтэй танилцахад бүртгэл хийх, бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд хувь хүн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид уг мэдээллийг ашиглах, судалгаа шинжилгээ хийх, түгээх боломжтой юм.
Нээлттэй өгөгдлийг дараах холбоосоор үзнэ үү: https://opendata.gov.mn/data/2712253