Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

Албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны стрессийг зөв удирдах мэдлэг, ойлголт өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор “Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2026.05.22) зохион байгууллаа.

Сургалтыг “Амьдрах стратеги” сургалтын төвийн сургагч багш Д.Цэцэнбилэг удирдан явуулж, стрессийн үед хүний тархины үйл ажиллагаанд гардаг өөрчлөлт, сэтгэл хөдлөлийн нөлөө, ухамсарт тархийг хэрхэн идэвхтэй ажиллуулах талаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм.

Хүний амьтнаас ялгардаг гол онцлог нь ухамсарт сэтгэлгээ бөгөөд ухамсарт тархийг хөгжүүлэх нь харилцаа, ажлын бүтээмж, хувь хүний төлөвшилд чухал нөлөөтэйг онцлов.

Сургалтад төв, хилийн боомт, орон нутаг дахь газрын 100 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдлаа.