Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг сургалтад хамруулж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах сургалт өчигдөр (2026.05.25) эхэллээ.

Сургалтад хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн 12 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлт, иргэний харьяаллын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх арга зүй, цахим системийн хэрэглээ, үйлчилгээний соёл, харилцааны ур чадвар зэрэг өргөн агуулгаар зохион байгуулж байна.

Албан хаагчдыг ийнхүү чадавхжуулснаар зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж,  үйлчлүүлэгчдэд бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран үнэн зөв, шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээг биечлэн болон 1800-1882 тусгай дугаар, байгууллагын цахим хуудас, хиймэл оюунд суурилсан чатбот, цахим шуудан зэрэг таван сувгаар хүргэдэг. Тухайлбал, 1800-1882 лавлах утас нь төв болон хилийн боомт, орон нутагт 10 шугамаар иргэдэд мэдээлэл өгдөг бөгөөд нийт зөвлөгөө, мэдээллийн 80 гаруй хувийг энэхүү лавлах утсаар дамжуулан хүргэж байна. Өнөөдрийн байдлаар тус лавлах утсаар өдөрт дунджаар 350-450 иргэн зөвлөгөө, мэдээлэл авч байна.