Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын төлөөлөгчид байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын Дэд дарга, Бригадын генерал, Зөвлөх Тамаш Фаршан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 01-06-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид өчигдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүхтэй албан уулзалт хийж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Унгар хоёр улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шилжилт хөдөлгөөний салбарт хэрэгжүүлж буй хууль эрх зүйн орчны шинэчлэл, цагаачлалын бодлого, шийдвэртэй холбоотой мэдээллийг шуурхай солилцох, харилцан туршлага хуваалцах чиглэлээр санал солилцов.

Мөн хоёр улсын шилжилт хөдөлгөөний байгууллагуудын үйл ажиллагааны онцлог, гадаадын иргэдийн виз, бүртгэл, хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, сайн туршлага, шинэ сорилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Түүнчлэн Унгарын төлөөлөгчид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олголт болон цахим үйлчилгээний нэгдсэн системийн ажиллагаатай танилцав.. Түүнчлэн Унгарын төлөөлөгчид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олголт болон цахим үйлчилгээний нэгдсэн системийн ажиллагаатай танилцав.

Унгар Улсын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газар нь Унгар Улсын Дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаадын иргэд тус улсад нэвтрэх, оршин суух, орогнол хүсэх, мөн хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага юм.