Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Өнгөрсөн тавдугаар сард байгууллагад нийт 81 өргөдөл хүлээн авч, 72 өргөдлийг шийдвэрлэв. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 92.3 хувьтай, 34 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна. Үүнээс Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс 1 талархал, 7 гомдол, 2 санал шилжүүлснийг хүлээн авч, шийдвэрлэв.
Иргэд өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа хаяг, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо болон холбогдох мэдээллийг тодорхой, үнэн зөв ирүүлсэн байна. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Харин саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан шийдвэрлэнэ.
Өргөдөл, гомдол хүлээн авах цахим шуудан: urgudul@immigration.gov.mn, urgudulgomdol@gmail.com
Утас: 976-7013-3480