Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

"Явуулын оффис"-оор дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, түргэн шуурхай болгох зорилгоор "Явуулын оффис"-ыг 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна.

Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид явуулын оффист ажиллаж, дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • Гадаадын иргэнийг урих, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
  • Виз, зөвшөөрлийн цахим хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
  • AI чатбот ашиглан мэдээлэл, зөвлөгөө авахад туслалцаа үзүүлэх;
  • Өргөдөл, гомдол хүлээн авах.

Тус явуулын оффис өнөөдөр Баянзүрх дүүргийн Шар хадны эцэст 14:00–16:00 цагийн хооронд ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Мөн иргэд тус явуулын оффисоор дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын лавлагаа, мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авахын зэрэгцээ "ХУРДАН" киоск төхөөрөмжөөр төрийн болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг авах, жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой.