Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Наймдугаар сард гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн виз, зөвшөөрлийн үйлчилгээ

Гадаадын иргэн, харьяатын газар наймдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын  5707 иргэнд визийн зөвшөөрөл, 19373 иргэнд зохих ангиллын виз олголоо. Харин виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, бичиг баримтын бүрдэл дутуу, албадан гаргасан хугацаа дуусаагүй шалтгаанаар 382 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Түүнчлэн 1633 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4700 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгож, 1480 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 6911 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв. Дээрх тоон үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл 5.1 хувь, виз олголт 34.7 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 50.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 131 улсын 47413 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 32222, хөрөнгө оруулах зорилгоор 5983, суралцах зорилгоор 2992, гэр бүлийн шугамаар 3018, бусад зорилгоор 3198 гадаадын иргэн оршин сууж байна.