Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гуравдугаар улирлын нээлттэй мэдээллийн ил тод байдал 98 хувьтай үнэлэгдлээ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч байгууллагууд нь 60 гаруй төрлийн мэдээллийг байнга нээлттэй байлгахаар хуульчилсан. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар өөрийн эрхлэх чиг үүргийн дагуу үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний талаарх 30 гаруй төрлийн мэдээллийг ил тод, нээлттэй байршуулж, улирал тутам тайлагнаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны гуравдугаар улиралд Шилэн мэдээллийн сан буюу shilen.gov.mn сайтын нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр 98 хувьтай үнэлэгдлээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 87 шалгуур үзүүлэлтээр үнэлж, төрийн байгууллагуудын ил тод байдал, мэдээллийн нээлттэй байдлын хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг тодорхойлдог юм.

Нээлттэй мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-аас үзэх боломжтой.