Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, байгаль орчныг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх зорилгын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намрын мод тарих аянд нэгдлээ.
Аяны хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын Түргэний аманд байрлах цэцэрлэгт хүрээлэнд улиас, хайлаас, монос зэрэг нийт 2,300 ширхэг мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа. Мод тарих аянд Гадаадын иргэн, харьяатын газрын 60 орчим албан хаагч оролцсон юм.
Энэхүү арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ногоон орчин үлдээхэд төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.