Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилготой “Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болно.
Тус арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа холбогдох агентлаг, байгууллагууд оролцох бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл цахимаар мэдүүлэх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх, гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох, мөн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль тогтоомж, байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Иймд гадаадын иргэд, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд болон бизнес эрхлэгч Та бүхнийг тус арга хэмжээнд хүрэлцэн ирж, холбогдох мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээ авахыг урьж байна.
Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр, 09:00–15:00 цаг
Байршил: Эдийн засаг, хөгжлийн яамны 1 дүгээр давхар, “Зөвшөөрөл мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”