Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг, арга хэмжээ энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газар оролцож, гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомж, байгууллагын үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар гаргах арга зүйн зөвлөгөө, практик тусламж үзүүлэхийн зэрэгцээ гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг шуурхай хүргэн ажиллаж байна.