Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
“Төрийн албан хаагчийн ёс зүй – Хамтран ажиллаж, харилцан дэмжье” аяны хүрээнд төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, харилцан хүндлэл, байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлэх, ажлын байранд дахь харилцаа, хандлагыг сайжруулах зорилгоор “Төрийн албан хаагчийн ёс зүй – Харилцаа, хандлага” сэдэвт сургалт өнөөдөр (2026.11.06) зохион байгууллаа.
Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгааны газрын дарга, Ёс зүйн сургагч багш Д.Баатарсайхан удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн хэм хэмжээ, харилцаа, хандлага, харилцааны онцлогийн талаар мэдээлэл өгч, төрийн албаны нэр хүнд, ажлын байр, иргэд олон нйиттэй харилцах харилцаанд баримтлах зарчим, анхаарах асуудлаар сонирхолтой мэдээлэл өгсөн юм.
Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн 60 гаруй албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдав.