Эхлэл     Иргэний харьяалал

Иргэний харьяалал

Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, иргэний харьяаллыг сэргээн тогтоох, харьяатаас гарахтай холбогдсон харилцааг 1995 оны Харьяатын тухай хууль, Засгийн газрын 2003 оны 62 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тавих шалгуурыг тогтоох журам", Байгууллагын даргын 2014 оны 226 дугаар тушаалаар баталсан -"Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалт", 2016 оны 65 дугаар тушаалаар баталсан "Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчтай ярилцлага хийх журам" - аар тус тус зохицуулж байна.

Монголд Улсад оршин сууж байгаа тохиолдолд аймаг, нийслэлийн засаг даргад, хэрэв гадаад улсад оршин сууж байгаа тохиолдолд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн буюу консулын газарт хүсэлтээ гаргана.

 

Монгол Улсын харьяат болохын тулд дараах нөхцөлийг хангасан байна.
 

  • Амьжиргааны зохих чадвар эх үүсвэртэй байх Хүсэлт гаргагчийн сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин илүү болох тухай холбогдох байгууллагуудын тодорхойлолт
     

  • Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын үндсэн хуулийн талаарх зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяаллын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт таваас доошгүй жил байнга оршин суусан байх.
     

  • Хүсэлт гаргагчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт авсан байх шаардлага тавигддаг.

 

 

Шийдвэрлэх хугацаа:

  1. 6 сараас 1 жил

 

Төлбөр:

  1. Төлбөр Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /60000/ ₮ Голомт банк- 1320000052 дансанд тушаах

Бүрдүүлэх баримт бичиг

Мэдүүлгийн хуудас ТАТАХ

 

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгоход дараах нөхцөлийг хангасан байна.

 

  1. Хүсэлт гаргагч нь түүнийг харьяалах улсын харьяатаас гарсаныг нотлох баримт бичгийг Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газраас авсан байхыг шаардана. 

 

 

Шийдвэрлэх хугацаа:

  1. 6 сараас 1 жил

 

Төлбөр:

  1. Төлбөр Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /60000/ ₮ Голомт банк- 1320000052 дансанд тушаах

Бүрдүүлэх баримт бичиг

Мэдүүлгийн хуудас ТАТАХ

Монгол Улсын харьяатаас гарахад дараах нөхцөлийг хангасан байна.

 

Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын холбогдох байгууллагын зөвшөөрлийг авсан байхыг шаардана.

 

Шийдвэрлэх хугацаа:

  1. 6 сараас 1 жил

 

Төлбөр:

  1. Төлбөр Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /60000/ ₮ Голомт банк- 1320000052 дансанд тушаах

Бүрдүүлэх баримт бичиг

Мэдүүлгийн хуудас