Эхлэл     Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээх

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгоход бүрдүүлэх материал

  1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол

Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгана);

- Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/ дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын……-ны өдөр /аймаг, сум, дүүрэг/-ийг бичнэ тэрний дараагийн мөрөнд өргөдлийнхөө агуулгыг бичиж хамгийн сүүлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичсэнийхээ дараа өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна. (Өргөдлөө компьютерээр бичсэн тохиолдолд дээрхийн адил шаардлага тавигдана)

2. Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);

- Гурван үеийн намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа тодорхой бичиж өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

- Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч овог, нэрээ бичээд миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ, 3-т өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичээд хамгийн сүүлд гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн гээд овог, нэрээ бичээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.

3. Мэдүүлгийн хуудас;

4. Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар;

5.Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

6.Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагын албан ёсны лавлагааны хуулбар;

7. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

8. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

9. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн хувьд түүнийг харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт, албан ёсны орчуулгын хамт;

10. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусийн халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв/ байгууллагын тодорхойлолт;

11. Хууль ёсны амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих бичиг баримт;

12. Байгууллага аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

13. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар;

14. Амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад баримт бичиг;

15. Оршин суугаа газрын тодорхойлолт;

16. Гэрэл зураг 2 хувь;

17. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. /60000₮/.