Эхлэл МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫГ СЭРГЭЭН ТОГТООХОД
| Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн бүрдүүлэх бичиг баримт | ||
| д/д | Бүрдүүлэх бичиг баримт | Тавигдах шаардлага |
| 1. | өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгана); |
Монгол Улсын Ерөнхийлөгч /овог нэрийг бичнэ/ танаа .... оны ...дугаар/дүгээр сарын... –ны/ний өдөр Улаанбаатар хот Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох өргөдөл гаргах нь: Өргөдлийн агуулгаМонгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой бөгөөд төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ. Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан: /хүсэлт гаргагчийн оршин суугаа хаяг, аль улсын харьяат, овог нэр, холбогдох утас, е мэйл хаяг зэргийг дэлгэрэнгүй бичнэ/ ……………………… /…. ………………….…/ (гарын үсэг) (паспортад бичигдсэн овог нэр) |
| 2. | гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр/, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн намтар орно); |
Тухайлбал, Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч ...(аль улсын харьяат болох, овог, эцэг эхийн нэр бичнэ) миний гурван үеийн намтар .... оны ...дугаар/дүгээр сарын... –ны/ний өдөр Улаанбаатар хот Нэг. ...(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний өвөг эцэг, эмэг эхийн намтар 1.1. Миний өвөг эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар 1.2. Миний эмэг эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар Хоёр. ...(Аль улсын харьяат болох өөрийн овог нэр бичнэ)-ны/ний миний эцэг, эхийн намтар 2.1. Миний эцэг …(овог нэр бичнэ)-ны/ний намтар 2.2. Миний эх …(овог нэр бичнэ)-ны/ний намтар Гурав. Миний өөрийн намтар 1.1. …(Овог нэр бичнэ)-ны/ний миний намтар 1.2. …(Овог нэр бичнэ)-ны/ний миний эхнэр/нөхөр …(овог нэр бичнэ)-ны/ний намтар. Тухайлбал, 3.1. Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч ...(овог, эцэг эх, өөрийн нэр бичнэ)-ны/ний миний намтар .... оны ...дугаар/дүгээр сарын... -ны/ний өдөр Улаанбаатар хот Намтрын агуулга Аль улсын ямар нэртэй газар төрж өссөн, ямар цэцэрлэгт хүмүүжсэн, хаана, ямар сургуулийг хэдээс хэдэн онд суралцаж төгссөн, ямар мэргэжилтэй, хаана ямар байгууллагад хэдээс хэдэн онд ямар ажил хийж байсан , одоо ямар ажил хийж байгаа болон гэрлэлт, гэр бүлийн гишүүд, төрөл садан, боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон ам бүлийн талаар нэг бүрчлэн төрснөөс эхлээд өнөөг хүртэлх мэдээллийг он, сар, өдрийн дэс дараалал алдахгүйгээр нэг бүрчлэн бичнэ. Гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн: /хүсэлт гаргагчийн оршин суугаа хаяг, аль улсын харьяат, овог нэр, холбогдох утас, е мэйл хаяг зэргийг дэлгэрэнгүй бичнэ/ ……………………… /…. ………………….…/ (гарын үсэг) (паспортад бичигдсэн овог нэр) |
| 3. | мэдүүлгийн хуудас |
|
| 4. | Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар; |
|
| 5. | Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
| 6. | гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
| 7. | эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; |
|
| 8. | 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар |
|
| 9. | сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт | |
| 10. | сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт |
|
| 11. | хууль ёсны амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих баримт бичиг:- байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; -хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар - үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; - амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад |
|
| 12. | оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн) |
|
| 13. | гэрэл зураг 3 хувь |
|
| 14. | улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт |
|