Эхлэл     Тоон гарын үсгээр хэрхэн хандах талаар

Тоон гарын үсгээр хэрхэн хандах талаар

 

Тоон гарын үсэг гэж юу вэ?

Тоон гарын үсэг гэдэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй бөгөөд хувь хүн, албан байгууллагад орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах, төрийн үйлчилгээ авах боломжийг олгож байдгаараа давуу талтай.

 

Тоон гарын үсгийг хаана, хэрхэн ашиглах вэ?

  • Бүх төрлийн төрийн цахим үйлчилгээ авах
  • Гэрээ хэлцэл байгуулах
  • Банк, санхүүгийн төлбөр тооцоо
  • Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ
  • Өргөдөл, хүсэлт, зөвшөөрөл, албан тоот гаргах
  • Бусад бүх төрлийн цахим сервисүүд

зэрэгт ашиглана.

 

Санамж:  Татварын ерөнхий газрын тоон гарын үсэг нь зөвхөн тухайн байгууллагын системд ашиглагддаг тул төрийн үйлчилгээ үзүүлдэг дан болон хур системд Татварын байгууллагаас олгосон тоон гарын үсгээр нэвтрэх боломжгүйг анхаарна уу

 

Тоон гарын үсгийг хэн, хэрхэн авах вэ?

Тоон гарын үсгийг иргэн болон хуулийн этгээд авч болно.

 

Хуулийн этгээд тоон гарын үсэг авахад:

Монгол Улсын цахим гарын үсгийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.1.-д зааснаар "гэрчилгээжүүлэх байгууллага" нь улсын бүртгэлийн байгууллага, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд болон албан тушаалтан нь гэрчилгээжүүлэх эрх бүхий дараах 4 байгууллагуудад хандан тоон гарын үсэг авах боломжтой.

  1. “Тридиум И-Секюрити” ХХК, цахим хуудас /https://tridumkey.mn/, утас: 7012-0722
  2. “Мон Пасс CA” ХХК, цахим хуудас https://www.monpass.mn/ ,  утас: 1800-2335
  3. “Ви Эс Эм” ХХК, https://oms.vsm.mn/ , утас: 7600-1617
  4. “Нью Компасс” ХХК, https://msign.mn, утас: 80580000, 89119894

Хуулийн этгээдийн тоон гарын үсэг нь USB токен төхөөрөмжтэй байна.

 

Гадаадын иргэн, харьяатын газрын ISF системд тоон гарын үсгээр хэрхэн нэвтрэх вэ? https://isf.mn/mn/home

  1. ESIGN Клиент https://esign.gov.mn/esign-client-program  программыг компютер дээрээ татсан байх /тоон гарын үсгийг ашиглах үедээ заавал нээсэн байх шаардлагатай/
  2. Гадаадын иргэн, харьяатын газар-н системрүү тоон гарын үсгээр нэвтрэх зааварыг дараах линк дээр дарж үзнэ үү https://www.youtube.com/watch?v=pynvZrAa0qU