Эхлэл F регистрийн талаар
F регистрийн талаар
F-Register гэж юу вэ?
F-Register гэж Монгол улсад албан болон хувийн хэргээр оршин суугч болон түр ирэгч гадаадын иргэнд олгосон харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан 13 оронтой бүртгэлийн дугаарыг хэлнэ. Гадаадын иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ уг бүртгэлийн дугаарыг ашиглана.
F-Register хэрхэн авах вэ?
Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэнд бүртгэлийн дугаар буюу F-Register-ийг гадаадын иргэний Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлд үндэслэн олгоно (Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт).
F-Register -ийн дугаарыг хэнд олгох вэ?
Дараах гадаадын иргэдэд олгогдоно.
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн хувьд F-Register-ийн дугаар нь Монгол Улсад оршин суух үнэмлэхэн дээр нь хэвлэгдсэн байна.
Бусад гадаадын иргэдийн хувьд дараах арга хэрэгслүүдээс сонгож бүртгэлийн дугаараа авах боломжтой.
F-Register авах арга хэлбэрүүд:
Цахим шуудангаар хүсэлт гаргахдаа
Шийдвэрлэлтийн хугацаа: Ажлын 2 хоног /амралтын өдрийг оруулахгүй/.
Хариу өгөх хэлбэр: F-Register-ийн дугаар нь цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ.