Эхлэл     Виз хүсэх     Визийн зөвшөөрөлгүй виз мэдүүлэх ангилал (F2, F3, H2)

Визийн зөвшөөрөлгүй виз мэдүүлэх ангилал (F2, F3, H2)

 

F2 (Монгол Улсын харьяатаас гарсан), F3 (Монгол Улсын иргэнээс төрсөн), H2 (Монгол Улсын харьяатаас гарахгүй гадаад улсын харьяат болсон) ангиллын визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам, консулын газар, дипломат төлөөлөгчийн газар эсхүл Монгол Улсын хилийн боомтод шууд мэдүүлж болно.

 

  • Монгол Улсын виз олгох журмын 4.4 дүгээр зүйл "Виз олгох байгууллага нь энэ ангиллын нэг болон хоёр удаагийн “орох” зориулалтын 90 хүртэл хоногийн визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно."
  • Хэрэв Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлнэ.

 

 

Санамж

 

  • Гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна

 

Хандах газар (Виз олгох газар)

 

Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам, консулын газар, дипломат төлөөлөгчийн газар эсхүл Монгол Улсын хилийн боомт