Эхлэл     F2 Визийн зөвшөөрөл хүсэх (90 хүртэл хоног)

F2 визийн зөвшөөрөл хүсэх

Уригчийн анхааралд!

 

Монгол Улсын виз олгох журмын 4.4 дүгээр зүйл "Виз олгох байгууллага нь энэ ангиллын нэг болон хоёр удаагийн “орох” зориулалтын 90 хүртэл хоногийн визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно."

 

Хэрэв Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд визийн зөвшөөрлийн хүсэлт гаргах бол дараах материалыг бүрдүүлнэ:

 

▪ Уригч иргэний хүсэлт (уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа, зорилго зэргийг дэлгэрэнгүй дурдах);

▪ Уригч иргэний баримт бичгийн хуулбар;

▪ Монгол Улсын харьяалалтай байсан эсэхийг тодорхойлох баримт;

▪ Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);

▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

▪ Мэдүүлгийн хуудас. (Цахимаар хүсэлт гаргах);

 

 

Санамж

 

▪ Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэнэ.

▪ Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

▪ Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

▪ Түр ирэгчээр тухайн жилдээ 180 хоносон тохиолдолд оршин суух зөвшөөрөл заавал авна.

▪ Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)

Хүлээн авагч: "Гадаадын иргэн, ХГазар"

Гүйлгээний утга: Визийн Зөвшөөрөл 1 хүн 2500₮
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Хандах газар (Виз олгох газар)

Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам, консулын газар, дипломат төлөөлөгчийн газар эсхүл Монгол Улсын хилийн боомт

 

Визийн зөвшөөрлийн хүсэлт гаргах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

Цахимаар үйлчилгээ авах