Эхлэл     H2 визийн зөвшөөрөл хүсэх (90 хүртэл хоног)

H2 визийн зөвшөөрөл хүсэх

Уригчийн анхааралд!

 

Монгол Улсын виз олгох журмын 4.4 дүгээр зүйл "Виз олгох байгууллага нь энэ ангиллын нэг болон хоёр удаагийн “орох” зориулалтын 90 хүртэл хоногийн визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно."

 

Хэрэв Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн нь

  • Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх
  • Бусад шалтгаанаар 

визийн зөвшөөрлийн хүсэлт гаргах бол уригч нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

Санамж

 

  • Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.

Хандах газар (Виз олгох газар)

 

Монгол Улсаас хилийн чанадад суугаа элчин сайдын яам, консулын газар, дипломат төлөөлөгчийн газар эсхүл Монгол Улсын хилийн боомт. 

 

Визийн зөвшөөрлийн хүсэлт гаргах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

Цахимаар үйлчилгээ авах