Гадаадын иргэний анхааралд:
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-ын 9.10-т Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн нь Монгол Улсын хилээр шарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө зорчих улс, хугацаа, зорилгоо цахим эсхүл бичгэн хэлбэрээр гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх тухай заасан.
Санамж
- Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хаалгана.
- Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
- Гарах-орох мэдэгдэл бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тохиолдолд холбогдох хариуг мэдэгдэнэ.
- Хэрэв таны гадаад улсад зорчих хугацаа жилд 180 хоногоос хэтрэх тохиолдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн "оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх хүсэлт гаргах" цонхоор эсхүл Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:
- Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний зорчих улс, хугацаа, зорилгыг тусгасан хүсэлт;
- Монгол Улсад оршин суух үнэмлэх, хуулбарын хамт;
- Гадаад паспорт болон түүнийг орлох баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;