Хувийн урилга нь Монгол Улсад хувийн хэргээр 30 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ.
Хувийн урилга авахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
- Өргөдөл /Үүнд: Уригч болон Уригдагчийн зорилгыг дэлгэрэнгүй тодорхойлох, Гадаадын иргэнийг Монгол Улсад байх хугацаанд Хөдөлмөр эрхлүүлэхгүй, Хугацаанд нь эх оронд нь буцаах талаар дурдах/
- Уригдагчийн гадаад паспортын хуулбар /паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
- Уригдагчийн гадаад улс дахь оршин суугаа хаяг
- Монгол Улсын иргэний хувьд иргэний үнэмлэх, Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний хувьд оршин суух үнэмлэх болон гадаад паспортын хуулбар
- Уригч нь батлан даалт болгож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 420.000×5 = 2.100.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний мөнгөн дүнтэй дансны хуулга
- Урилгын анкет бөглөх Маягт
- Гэр бүлээр нь урих тохиолдолд гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, баталгаат орчуулгын хамт
- Тэмдэгтийн хураамж
Санамж:
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн болон Монгол Улсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн гадаадын иргэнийг урьж болно.
Монгол Улсад зорчих Хувийн Урилга олгох үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.
- Урилга нь бичигдсэн өдрөөс хойш 90 хоногийнхугацаанд хүчинтэй
- Урилгыг эх хувиар нь уригдагчид явуулах ба уригдагч нь урилгыг хүлээн авч Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн виз авах хүсэлтээ гаргана.
- Уригч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлэх, уригдагчийг Монгол Улсад байх хугацаанд түүний аюулгүй байдлыг хариуцах, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэн сахиулах, визийн хугацаанд нь буцаах үүрэг хүлээнэ
- Уригдагчийн Монгол Улсад байх хугацааны байр, хоол, тээврийн, болзошгүй эмчилгээний болон буцах замын зардлыг бүрэн хариуцах.