Эхлэл     K4 ангиллын виз хүсэх

K4 ангиллын виз хүсэх

K4 ангиллын 30 хүртэл хоногийн виз мэдүүлэх гадаадын иргэдийн анхааралд

 

Гадаадын иргэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээх зорилгоор ирэх бол дараах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас визийн зөвшөөрөл мэдүүлэх шаардлагагүй. Үүнд:

 

  • Иргэд харилцан визгүй зорчих Монгол Улсын Олон Улсын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсад визгүй зорчих орны иргэд нь хэлэлцээрт заасан хугацаанд Монгол Улсад визгүй зорчино. 
  • Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан А/49, А/187 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-д багтсан улсын иргэд нь 30 хүртэл хоногийн К4 (соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээх) ангиллын цахим визийг www.evisa.mn системд хандан шууд мэдүүлж болно.
  • Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан А/49, А/187 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалт"-д багтсан улсын иргэд нь К4 (соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээх) ангиллаар 30 хүртэл хоногоор зорчих тохиолдолд олон улсын хилийн боомт дээр виз мэдүүлж болно.
  • Гадаадын иргэн Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирэх эсхүл Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх тохиолдолд уригч нь Гадаадын иргэн, харьяатын газарт хандаж визийн зөвшөөрөл мэдүүлнэ.

 

 

 

Санамж

 

  • Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн гэрээнд зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байна.
  • Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд хураамжийг буцаан олгохгүй.
  • Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.

Хандах газар

 

Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/09, А/53 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-д багтсан улсын иргэд нь доорх холбоосоор орж цахим виз мэдүүлнэ. 

 

 

Цахимаар үйлчилгээ авах