Эхлэл     Бүрдүүлэх баримт бичиг

Бүрдүүлэх баримт бичиг

 

  1. Мэдүүлгийн хуудас /үйл ажиллагааны чиглэл, хугацаа/;    
  2. Салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай төв байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр;
  3. Төв байгууллагын дүрмийн хуулбар /хуудас бүр дээр тухайн байгууллагын тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байна/;
  4. Төв байгууллагын эрх бүхий удирдах байгууллагын гишүүдийн талаархи танилцуулга /гишүүдийн нэр, хаяг, холбоо барих утас, цахим хаяг, иргэний бүртгэлийн дугаар/;
  5. Өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу бүртгүүлсэн гэрчилгээний баталгаат хуулбар /тухайн улсын нотариатаар баталгаажуулсан байна/, эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  6. Салбар, төлөөлөгчийн газрын санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх баримт бичиг /тухайн байгууллагын үйлчлүүлэгч банкны тодорхойлолт/;
  7. Салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, төсөв;
  8. Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүний мэдүүлгийн хуудсыг 1 хувь цээж зургийн хамт;
  9. Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүнд төв байгууллагаас олгосон итгэмжлэл;
  10. Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүний паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар;
  11. Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй талаар харьяалах улсын цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  12. Салбар, төлөөлөгчийн газрын дүрэм;
  13. Салбар, төлөөлөгчийн газрын хаягийн нотлох баримт;
  14. Ажилтны тоо.

 

Салбар, төлөөлөгчийн газарт шинээр зөвшөөрөл олгох