Эхлэл     Хөдөлмөр эрхлэгчийн хамаарал бүхий этгээд

C3-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хасалт хийлгэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлт (Монгол Улсаас гарах огноог дурдах);
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт
  • Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар
  • Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;

            Санамж

 

  • Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн, тохиолдолд оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийлгэнэ.

  • Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдагч иргэний Монгол улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах үүрэг хүлээнэ.

  • Оршин суух зөвшөөрлийг хасалт хийсэн, хасалт хийхээс татгалзсан тохиолдолд ходбогдох хариу мэдэгдэнэ.

  • Оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэсэн тохиолдолд Монгол Улсын хилийн боомтоор зорчихдоо хилийн боомт дээр ГИХГ-ын албан хаагчид оршин суух үнэмлэхээ хураалгаж , паспорт дээр тэмдэглэгээ хийлгэж хилээр зорчино.

  • Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Хасалт хийлгэх хүсэлт гаргах