Паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт гаргах

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлт
  • Шинээр олгогдсон паспорт эсхүл паспортыг орлох баримт бичиг 
  • Хуучин гадаад паспорт эсхүл паспортыг орлох баримт бичиг
  • Оршин суух үнэмлэхний цээж зураг /Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй, хэмжээ 3.5х4.5, сүүлийн 1 сарын дотор авахуулсан байх. Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ. Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх/
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Санамж

 

Паспорт шинэчлэгдсэн тохиолдолд хүсэлт гаргана

Шийдвэрлэх хугацаа:

Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ – Ажлын 8 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Энгийн үйлчилгээ - 15.000₮
Яаралтай үйлчилгээ  – 30.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
 

 

САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах