Эхлэл     Монгол Улсад байх хугацаа сунгах

Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа, визийг сунгах хүсэлт гаргах

 

Гадаадын иргэн, уригчийн анхааралд: 

 

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой.

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:

 

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурьдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • 1 хувь цээж зураг
  • Маягт бөглөх
  • Паспорт эх хувиар
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:

 

  • Сунгалт хийлгэх үндэслэлийг дурьдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
  • Паспортын нүүрэн хэсэг
  • Монгол Улсын визтэй хуудас 
  • Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
  • Тэмдэгтийг хураамж төлсөн баримт 

 

Санамж

 

  • Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө  гаргана.

  • Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.

  • Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ.

  • Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.

 

Цахимаар үйлчилгээ авах

 

Тэмдэгтийн хураамж: 


Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагчийн нэр: "Гадаадын иргэн, ХГазар"
Гүйлгээний утга: Визийн сунгалт, ..... хоног
Гүйлгээний дүн: 

 

Тэмдэгтийн хураамж: 

Сунгалтын хоног Хураамж (төг)
1 хоног 40,000
2 хоног 40,000
3 хоног 40,000
4 хоног 40,000
5 хоног 40,000
6 хоног 40,000
7 хоног 40,000
8 хоног 45,600
9 хоног 51,200
10 хоног 56,800
11 хоног 62,400
12 хоног 68,000
13 хоног 73,600
14 хоног 79,200
15 хоног 84,800
16 хоног 90,400
17 хоног 96,000
18 хоног 101,600
19 хоног 107,200
20 хоног 112,800
21 хоног 118,400
22 хоног 124,000
23 хоног 129,600
24 хоног 135,200
25 хоног 140,800
26 хоног 146,400
27 хоног 152,000
28 хоног 157,600
29 хоног 163,200
30 хоног 168,800

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.24