Визийн ангилал, төрөл, хугацаа
Монгол Улсын визийн ангилал, төрөл, хугацаа
“Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.
Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно.
Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна. Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй.
Монгол Улсын визийн ангилалууд | ||||||
№ | Визийн ангилал | Уригчтай эсэх | ||||
1 | A1 | Албан хэргийн зорилгоор | Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтан | Гадаад харилцааны яаманд хандах | ||
2 | A1-1 | Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээд | Гадаад харилцааны яаманд хандах | |||
3 | A2 | Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан | Гадаад харилцааны яаманд хандах | |||
4 | A2-1 | Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээд | Гадаад харилцааны яаманд хандах | |||
5 | A3 | Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
6 | A3-1 | Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
7 | B1 | Хөрөнгө оруулагч | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч | Уригч байгууллага мэдүүлнэ | ||
8 | B1-1 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
9 | B2 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
10 | B2-1 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
11 | B3 | Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
12 | B3-1 | Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
13 | C1 | Хөдөлмөр эрхлэгч | Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | ||
14 | C1-1 | Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
15 | C2 | Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
16 | C2-1 | Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
17 | C3 | Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
18 | C3-1 | Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
19 | C4 | Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
20 | C4-1 | Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
21 | C5 | Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
22 | C5-1 | Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
23 | C6 | Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
24 | C6-1 | Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
25 | C7 | Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
26 | C7-1 | Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
27 | C8 | Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
28 | C8-1 | Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
29 | C9 | Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
30 | C9-1 | Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
31 | C10 | Өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
32 | C11 | Тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
33 | E1 | Суралцах зорилгоор | Ерөнхий боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | ||
34 | E2 | Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
35 | E2-1 | Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
36 | E3 | Монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
37 | E4 | Төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
38 | E5 | Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
39 | E5-1 | Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
40 | F1 | Гэр бүлийн зорилгоор | Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн | Уригч иргэн мэдүүлнэ | ||
41 | F1-1 | Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхэд | Уригч иргэн мэдүүлнэ | |||
42 | F2 | Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн | Уригч иргэн мэдүүлнэ | |||
43 | F2-1 | Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч иргэн мэдүүлнэ | |||
44 | F3 | Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн | Уригч иргэн мэдүүлнэ | |||
45 | F3-1 | Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч иргэн мэдүүлнэ | |||
46 | G | Цагаачлах зорилгоор | Цагаач | Уригч иргэн мэдүүлнэ | ||
47 | G-1 | Цагаачийн хамаарал бүхий этгээд | Уригч иргэн мэдүүлнэ | |||
48 | H1 | Хувийн зорилгоор | Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэн | Уригч иргэн мэдүүлнэ | ||
49 | H1-1 | Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч иргэн мэдүүлнэ | |||
50 | H2 | Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн | Уригч иргэн мэдүүлнэ | |||
51 | H2-1 | Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээд | Уригч иргэн мэдүүлнэ | |||
52 | H3 | Хувийн бусад зорилгоор ирэх гадаадын иргэн | Уригч иргэн мэдүүлнэ | |||
53 | J | Шашны зорилгоор | Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | ||
54 | J-1 | Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | Уригч байгууллага мэдүүлнэ | |||
55 | K1 | Түр ирэгч | Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн | Уригч байгууллага мэдүүлнэ | ||
56 | K2 | Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн | Уригчтай болон уригчгүйгээр мэдүүлж болно | |||
57 | K3 | Хил орчмын жуулчин | Уригчтай болон уригчгүйгээр мэдүүлж болно | |||
58 | K4 | Соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэн | Уригчтай болон уригчгүйгээр мэдүүлж болно | |||
59 | K5 | Импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэн | Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мэдүүлнэ | |||
60 | K6 | Дамжин өнгөрөх гадаадын иргэн | Уригчгүй | |||
61 | K7 | Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэн | Зөвхөн Австрали улсын иргэдэд хэлэлцээрийн дагуу олгоно | |||
62 | K8 | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирэх гадаадын иргэн | Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мэдүүлнэ. /Жич: Хүлээн авагч эмч эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй байх/ | |||
Визийн хугацаа | ||||||
№ | Визийн төрөл | Байх хугацаа/Хүчинтэй хугацаa | ||||
1 | Нэг болон хоёр удаагийн орох, дамжин өнгөрөх виз | 90 хүртэл хоног/ 150 хоног | ||||
2 | Олон удаагийн виз /Түр ирэгчийн/ | 30 хүртэл хоног/ 183 болон 365 хоног | ||||
3 | Бүх төрлийн дамжин өнгөрөх виз | 10 хүртэл хоног/ 150 хоног | ||||
4 | Хил орчмын жуулчинд олгох өдрийн виз | 3 хүртэл хоног/ 150 хоног |