Эхлэл Визийн ангилал
“B1” - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид
“B1-1” - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэнд
“B2-1” - Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;
“D” - Дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтанд
“D-1” - Дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд
“A1” - Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтанд